Үе үеийн их багш нар түүнийг Монгол хэлрүү хөрвүүлж хэрэглээгүй нь Төвд хэлийг муу мэддэг байсандаа бус харин 2000 жилийн тэртээгээс чин сүсэг бишрэлийн хүч чадалаа шингээж увдисжуулан биежүүлж шинжлэх ухааны хэлээр бол энергижүүлсэн болохыг мэддэг байсандаа хүчийг нь сулруулахгүй гэж Монгол хэлнээ буулгаагүй биз .
Нэгэн дуугаар хурал хурах Дуганаас гарвал Гандангын хашааны баруун урдхантай нэгэн чөтгөрийн домч сууж харагдана . Чөтгөр ч гэсэн хий махбодийн амьтан учраас өвддөг бололтой ...Арга билэг хоёр авцалдан орших гэдэг энэ буй за. Гандангын хашаанд чөтгөр амьдарч байна гэвэл Ану уурлаад үхэх байсан биз гэвч өөрийн нүдээр харж байгаа Тэргэлд итгэхээс өөр арга байсангүй ... Тэр зайлуул муу хүн байсан юм сүнс нь чөтгөр болчихсон тэнд явж байна гэж хүмүүс ярьдаг гэвч энэ бол андуурал юм . Чөтгөр гэдэг бол харанхуйн язгуураас урган гарсан нэгэн төрлийн араатан бөгөөд тэр нь хүнээс ч илүүгээр сэтгэж хүнээс ч илүүгээр шунаж чаддаг хүнээс ч илүү хүч чадлыг өөртөө хуримталуулж хүсвэл биежиж чаддаг түнэр харанхуйн бүтээл билээ .Чөтгөрийн байгаа газар бүхэнд муу юм тохиолдддоггүй харин ч түүний дайран гарсан газар тийм гэхийн аргагүйгээр өнгө зүс орон дэгждэг гэнэм . Харин тэрхүү чөтгөр болчихлоо хэмээн хүмүүст харагдаад байгаа зүйл бол зуурдад гацаад явж чадахгүй байгаа хүний сүнс болно. Ингэж зуурдад гацах нь заавал тэр хүний хийсэн үйлээс хамаарахгүй төрөл сольж байхдаа айсан эсвээс амьдралд ихээр хорогдсон зэргээс басхүү шалтгаалдаг . Гандан хэмээн нэрлэгдэх энэ л газар сайн ба муу үйлийн биелэл бодит хийгээд хий хэлбэрээр орших бөгөөд мэдэрч чадах авах аваас сайн ба муу энергийн идэвхижил хамгийн өндөртэй цэг шиг Тэргэлд санагдав .
Дэлхийг нарны гэрлээс хамгаалж байдаг соронзон орны хүч суларсан зарим газар хүнд шууд нөлөөлдөг бөгөөд ийм долгионд орсон хүн сандрал бухимдалд орж аваар болон зарим муу юм дахин дахин давтагдан гардаг ба сүүлийн үед иймэрхүү газар ихээр дуулдаж байгаа нь хоёр соронзон орон байраа солих гэж байгаатай нягт холбоотой .Хойд туйлийн соронзон орон эдүгээ Сибирт хүрсэн бол харин өмнөд туйлын соронзон орон Авсралийн баруун эрэгт ирсэн ба туйлын соронзон орон солигдох энэхүү
үзэгдэл нь 13000 жилд нэг тохиодог байна . Соронзон орон солигдох дөхөн энэхүү соронзон бүрхэвч нимгэрсэнийг зарим хүмүүс мэдэхгүй чөтгөр шүглэсэн газар хэмээн хөөрхий чөтгөрүүдийг хэлмэгдүүлдэг нь ихээхэн харамсалтай юм шиг Тэргэлд санагддаг билээ .
Чи ном уншуулж байхад хаашаа алга болчихов оо .... хажууд сууж байдаг байгаа даа гэж Ануг гомдлонгуй
хэлхэд Тэргэл зөөлөн гэмшингүй санаа алдав .




Сэтгэгдэлүүд:
гээд л бичээд бгаа шд зарим нь, нарны аймгийн гаригуудаас гадна тэнгэрийн заадсын ихэнх одод нэг шугаманд жагсана гээд бгаа шүү
би нээрээ багадаа гандан, ном хурж байгаа газраас нэг л айдаг бсан шүү
таны блог нэг хэсэг хаалттай байсан болохоор орохгүй байсаар байгаад мартах шахаж
Сэтгэгдэл үлдээх: