Далд ертөнцийн мэдрэмж / 2-р бүлэг / Өгүүллэг-3

Бурхан эсвээс далдын их хүчин байдаг аваас магад тэр хоёрыг заавал тохируулан уулзуулж карма* буюу үйлийн үрээ нимгэлхээр энэ цаг мөчид эхнэр нөхөр хэмээгдэн яваа биз. Тэргэлийн ээжийн хэлдэгээр тавилангаар учирсан үр хэмээн бусдын үр хүүхдийг хайрладаг шиг хувь тавилангын тохиолоор учирсан эхнэр нөхөр бол яахын арга үгүй Ану Тэргэл хоёр байлаа...


Ширээн дээр таваглан тавьсан хуурганаас уур савсаж өөрийн эрхгүй ходоодны шүүс ялгаруулна .
- Ай даа амттай харагдаж байна шүү ... Миний хайр янзтай хоол хийдэг шүү би чамгүй бол ер нь яах байсан хүн юм болоо хэмээн Тэргэл эхнэрээ магтангаа өмнөө байгаа хоолыг ховдоглонгуй идэж байхыг хараад Ану сэтгэл хангалуун санаа алдав .
Миний хань чинь санаа алдаад яагаад байгаа юм  гэж Тэргэл эхнэрээ аргадангуй хэлэхэд Ану сэтгэл өвдөөд байх юм аа маргааш Гандан явж нэг сайхан хийморийн сан тавиулах уу ? гэж хэлээд нүдрүү нь эгцлэн ширтэхэд ямар нэгэн юмыг нь мэдчихвий гэж айсан аятай Тэргэл тэрхүүхэндээ хуламгансанаа за гэж өөртөө итгэл муутайхан хэлэхдээ Гандан ороод Гандангын дээгүүр эргэлдэн нисэж буй төрөлөө олоогүй олон сүнснээс айн зугтсанаа санан дотор нь зарс хийв . Гэвч Анугын сэтгэлийг бодон явахгүй бол болохгүй гэдгээ сайн мэдэж байлаа .Тэргэлээ эртхэн унтаж амар миний хань өнөөдөр дэндүү их ажилтай байсан ядраа байлгүй гэсээр Ану хоол идсэн аяга тавгаа угаахаар эргэхэд Тэргэл чимээгүйхэн босоод өрөө рүүгээ явлаа . Хөнжилдөө ороод Тэргэл  Анугын ирэхийг хүлээн хэвтэж байсан боловч өөрийн эрхгүй нойрондоо дийлдэн нүд нь анилдсаар нэг л мэдхэд зүүдэн аялалд ороод явчихлаа ....
Үүрийн гэгээ тэмдэгрэх өдий байхад Тэргэл дадсан зангаараа сэрэн хажуудаа унтаа Ануг сэрээхгүйг хичээн өлмий дээр зөөлөн гишгэлэн гараад тагтан дээр гарч тамхиа асаангаа эргэн тойрноо нэгд нэгэнгүй нэгжин хараад санаа амрав. Харанхуйг цагаан өнгө сүлж бараан өнгө бүгээн өнгөнд уусаж байгааг Тэргэл харах болгондоо инээмхийлдэг билээ . Өдөр болгон хардаг ч уйддаггүй энэ л үзэгдэлд дурлан байхад нь ард нь тор хийх чимээ гарч Ану тагтан дээр гарч ирэв .
Сайхан амарсан уу ? Яасан эрт сэрсэн юм бэ ? миний хайр гэж Тэргэл асуухад Гандан явах гээд эрт явсан нь дээр байх гэж бодлоо хэмээн Ану хэлээд боолт нь задарсан үсээ хоёр гараараа хумин хойш болгоход нэг л айсан мэт мэдрэмж Тэргэлийн дотор зурс хийв .
Өглөөний хүйтэн агаар хамар өөд сэн хийн орж дотор хүйт оргиулна .Тэргэл нэг л халишрангуйханаар Ануг даган алхаж Гандангын том хаалгаар алхан орохуйд тэнд сайн ба муу үйлийн шүтэн барилдалга нэвт гэрэлтэж буян гуйсан сүнснүүд эргэлэн нисэлдэнэ . Тэнд хоёр орчим настай жоохон хүүхэд аав ээжийн хамт тагтаанд будаа өгч харагдах бөгөөд урагшах болон хөдлөх бүрт нь дэрхийн нисэлдэх тагтааг харан хөөрөн инээнэ . Бяцхан хүүгийн эргэн тойронд бөөгнөрсөн хар инергийн хуримтлал хүүг бүчин хувцасанд нь наалдаж байгаа үзэгдэхүйд Тэргэл тэр хүүгийн аав ээж дээр очоод жоохон хүүхэдээ яах гэж дагуулж ирсэн юм бэ ? Эд чинь хиртээгүй цэвэрхэн амьдтад шүү дээ харин Ганданд тийм ч юм болсонгүй ийм ч юм болсонгүй тэгж өвдлөө ингэж юм аа алдлаа гэсэн хүмүүс муу бүхнээ арилгуулхаар ирдэг . Тэдний муу бүхэн хүүд чинь халдчихна шүү дээ гэж хэлхийг хүсэж байвч яагаад ч юм хүүгийн аав ээж ойлгохгүй байж магад хэмээн бодоод хэлээ хазан өнгөрлөө. Гандангын том дуганд лам нар ном унших бөгөөд Сажавагийн* ёсон нэвт шингэсэн тэрхүү дуганд уншиж буй лам нарын номын дууны үгэн дотор үгийн шид орох авай ... Буддын сургаалийг Монголоор унших хэрэгтэй гэж нэг удаа телевизороор ярьж байхыг Тэргэл сонсож байсан  нь санаанд зурвас хийн орж ирэх үед Тэргэл сая л уг сургаалиудыг Монголоор уншиж яагаад ч болохгүй юм байна гэгдийг мэдэрлээ . Үгэнд асар их хүч шингээн уншиж буй тэр сургаалиуд хэрвээ Монгол болон буулгагдаж ирвээс үгэнд шингэж буй далд хүч* ихээхэн сулрах юм шиг Тэргэлд санагдав

карма* - Шалтгаан ба үр дагаварын хууль /самгард хэлээр карма -буюу үйлийн үр хэмээн нэрлэдэг /
Сажава * Ламын шашин / Богд Зонхов анх энэ сургаалийг үндэслэн нэгэн сургаал дор нэгтгэж байжээ /
Үгэнд шингэж буй далд хүч  --Үгэн дотор үг зангидаж хүмүүст нөлөөлхүйц хүчийг шингээх ёсон

Сэтгэгдэлүүд:

1. shulgashaazgai11 | 2009-10-25 10:54:37
bayrlalaa duduka ahaa
2. Nini | 2009-10-25 12:11:11
Монголоор уншиж байгаа ном сонсохоор инээд хүрээд байдын ш д. Яагаадын бүү мэд
3. a_bagana | 2009-10-26 10:00:30
nini chamaig l dooglood bg yum shig bg biz dee
4. x-woman | 2009-10-29 12:23:44
goyo bna shuu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.