Оруулахгүй гэж бодож байсан боловч олон хүний хүсэлт гуйлтын дагуу Далд ертөнцийн мэдрэмж зохиолынхоо 2-р бүлгийг энд оруулхаар шийдлээ .... Зав багатай байгаа болхоор шивж оруулхадаа жаахан удаж магадгүй тул уучлалт гуйя................
Эхийн тавьсан газрыг очиж аргадаад арц асаан суух байхдаа Тэргэл тэрхүү газрыг шинжвээс ихээхэн сайн газар тависан нь мэдрэгдэж байлаа . Манайхан эцэг эхийн тавих газрыг лам хард үзүүлэн багагүй ач холбогдол өгдөг байсан нь хүн хэдийгээр үхсэн ч гэлээ түүнээс ялгаран гарч байгаа соронзон үелзэл нь тухайн хүнийг тавьсан газрын соронзон талбайн үелзэлтэй нэгдэн өөрийн үр хүүхэд буюу адил долгионтой ах дүү нартаа шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэдгийг мэддэг байсанаас тэр биз . Тэрхүү инергийн их огтлолцол дээр тавьсан болоод ч Тэргэлийн амьдрал басхүү сайн яваа ч юм билүү хэн мэдлээ .
Салхи зөөлөн шившин үлээнэ амьдрал нь сая л утга учиртай болж байгаа мэт аль эсвээс бүүр их хоосорчихсон ч юм шиг ... Толгой нь маналзан нэг их хүчтэй юмаар цохиод авчих шиг болоход Тэргэл
гулдас хийн уналаа . Хажуугаар нь морьтой хүмүүс давхилдана тэд ямар нэгэн юм хоорондоо ярилцах авч юу гэж хэлээд байгаа нь үл ойлгогдоно . Сайн харваас өмссөн хувцас хийгээд эдлэл нь нэг л өөр мэтээр харагдахуйд
Тэргэл - Энд хэзээ киноныхон ирээд зураг авалт эхэлчихдэг байнаа гэж бодлоо . Алмайрч гайхсан байдалаасаа гарч амжаагүй байтал нэгэн их галт бөмбөлөг ойртон ирлээ . Гайхах хийгээд алмайрах сэтгэл гэнэт арилж айдас ч мэдрэгдсэнгүй тэрхүү гагцүү амар тайван л мэдрэгдэх тэрхүү бөмбөлөг ямар нэгэн зүйлийг Тэргэлд тушаал буй мэт болж байсанаа ирсэн шигээ уусан шингэлээ . Бурхан хийгээд бүтээгч эзнийг Будду шиг Есүс шиг эсвээс Аллах шиг гэж хэн нэгэн чамд хэлбээс чи түүнд битгий итгээрэй тэрхүү зурагнуудаас чинь тэс өөр хэлбэр хийгээд дүрсгүй гэж гэнэт хашиграмаар болсон авч Тэргэлийн амнаас үг гарсангүй зөвхөн тэр үхэгсэд хийгээд амьдрагсадын хоорондын гүүр болон чимээгүй дүнсийх оршуулганы өмнө зогсож байлаа .
Ухаан санаа нь балартах шиг болсоноос хойш ихээхэн өөр хүн болсон юм шиг Тэргэлд санагдах болж үхэгсэдийн сүнстэй тэрээр шууд харьцаж чадахаас гадна басхүү цаг хугацаагаар хэрэн хэсэж хүссэнээ бүгдийг харж чадаж байвч энэ нь тэрийн болгон Тэргэлд таалагддаггүй байлаа . Спиртизм * хийгээд Медиум хийхийг түүнээс дотоод хүн нь шаардах авч сүнсийг мэдрэхийг түүнийг биет хэлбэрт шилжихийг Тэргэл өөртөө хүлээн зөвшөөрч чадахгүй байсан тул тэрээр бодол санааныхаан хувьд өөртэйгээ зөрчилдөн
хэвтэрт ортолоо бие нь муудлаа .
Гэвч зөвхөн өөрийн ашиг сонирхолын төлөө / ирээдүйг өөртөө ашигтайгаар эргүүлэх, баяжих , нэр алдар олох /сүнсийг дуудахгүй учирч болзошгүй аюулаас хамгаалахын төлөө хэн нэгнийг зовлон шаналалаас гаргахын төлөө зарим нэгэн тохиолдолд сүнсийг дуудах хэрэгтэй гэж түүнээс дотоод хүн нь шаардана .
- Хайраа чи минь яагаад нэг л дуу муутай болчихоо вэ ? Ээжийнхээ газар дээр очоод ирсэнээс хойш чи нэг л биш болчихлоо гэсээр Ану хажууд нь ирж суухад Тэргэл Анугийн бодол санаанаас нь гадна басхүү түүний өмнөх амьдралыг нь харагдаж эхэллээ .
Дэлхийн гадуур амь мандал байхаас гадна түүний нэгэн адил ухаан сэтгэхүйн мандал байх бөгөөд түүнд нэвтэрч чадваас өнгөрсөн одоо ирээдүйг нэвт хардаг бололтой . Анугийн биенээс тэр дэлхийн нэгэн адил сэтгэдэг мандал байхыг олж харлаа . Түүнд нэвтрэх Тэргэлд хэцүү биш болхоор Тэргэл Анугийн өнгөрсөн амьдралыг харсан хэрэг .
Спиртизм *- үхэгсэдийн сүнстэй харьцахыг спиртизм гэдэг
Медиум* Сүнсийг дуудаж амьд хийгээд үхсэн хүний хооронд зууч буюу хэлмэрч хийхийг эртний Грект медиум хийх гэж нэрлэж байжээ
Сэтгэдэг мандал * - ноосфера / Грекээр ноосфера гэгдэх энэ үг сүүлийн хагас зуунд Орост ихээр хэрэглэгдэж байгаа /




Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: