Цагаан морьтын 13дахь үеийн удган /Өгүүллэг -12/

хэмээн хэлээд Урнаа руу хархад Урнаа нэг л тоомжиргүй доошоо хараад хуруугаа оролдон сууж байв.
Гал зайран санаа алдангуйхан ай даа энэ охин ч болоогүй байна даа . Яадаг ч юм билээ хэмээн бодонгоо
хүүхээ чи ер нь миний ярьж байгааг ойлгож байна уу хэмээхэд Урнаа нүдээ нэг их том болгож ирсэнээ
ойлгож байна гэж хэлээд санаа алдлаа .


Бөө удган болно гэдэг сүнсний ертөнцтэй холбогдож тэнгэрийн орон дээд ухамсарын түвшинд хүрч онгодын хүчээр бясалгалд орж байна гэсэн үг гэтэл энүүний байж байгааг хартал өөрөө нэг их хүсэл байхгүй аталаа ихээхэн том онготой байдаг . Яадаг ч юм билээ онго тэнгэрийг нь оруулхын өмнө сайтар хэлж өгч байхгүй аваас завсарын тэнэмэл сүнстэй холбогдчихож магадгүй хэрвээ тэгвээс хэнд ч хэрэггүй хий дэмий хорлол болох хэлж ярьж байгааг нь үзвээс хэн нэгний дээр гарахын тулд нь уг барих гээд байдаг . Сансарын түнэр харанхуйд орших онгодын зэрэг дэвийг нь харваас нилээд дээгүүрт орох  хүч ихтэй уг байдаг газрын улаач муу үйлд шамдваас тэнд буй онгодын суудал хичнээн өндөр байлаа ч оройгоосоо нурах аюул ирдэг . Ай даа яалтай билээ хэмээн Гал зайран бодонгоо  Урнаа миний хүү уг барина гэдэг сүнсний ертөнцөөр аялж байна гэсэн үг тэрхүү барьцгүй агаад байхгүй оронд хүн бүрийн сүнс очдоггүй тэнд ариун хийгээд цагаан буян ихээр хурааж зэрэг дэв чанар чадлаараа өндөрт гарсан хүмүүн хүрч тэндхийн их ид шидийг гагцхүү сайн үйлийн тулд ашиглах хэрэгтэй болдог. Хэрвээ сансар ертөнцийн хуулийг зөрчвөөс тэнгэрийн гэсгээлийг тэндхийн хуулиар хүртэх  болдог бөгөөд энэ нь гагцхүү ганц удам угсааг чинь таслах бус Уг онгодын чинь зэрэг дэвийг бууруулан унаган аюул авчирдаг .Энэ нь хэдэн үеэрээ хийсэн хураасан буяанаа гөвж байна гэсэн үг тиймийн тулд сайн үйлийг эрхэмлэвэл зохилтой . Хийж буй үйлийн чинь хариуг хүн төрөлхтөн энд шүүх эрхгүй тэнгэрийн харьяат болж буй учраас уг барьж буй хойчдоо ч энийг сайн сануулж яваарай .
Одоо хувцсанд орох юмаа суугаад бичээд ав гэж Гал зайран хэлэхэд Урнаа дуугүйхэн толгой дохилоо.

Сэтгэгдэлүүд:

1. khaliunt (зочин) | 2009-10-09 15:26:04
hi.yasan ih hulee ve.daraagiihiig ni hurdan oruulaarai
2. x-woman | 2009-10-11 16:35:53
tiim uu. muu uil hiiwel tenger deh ongodiin suudal buurdag gej anh udaa l sonsoj bna . Za gogo blaa daraagiinh n huleeye
3. BMR | 2009-11-19 23:23:37
huleej bga shuu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.