Тийм болхоор нарны туяан дээр алчуур тохож чаддаг болсон цагтаа л хүнээс ирж байгаа муу үйлийг хариулж чаддаг болсон байна гэж бодоорой . Буддын ухаанаар бол агь тарнийн ёсыг сайн эзэмшиж байж
хараал жатга хариулдаг болдог. Ингэхийн тулд олон жил тарнийн хүчээр бясалгал хийдэг ба ингэсний хүчинд муу бүхнийг зайлуулдаг болдог . Агь тарнийн нэг онцлог нь өвөг дээдсээс нь уламжлагдаж ирдэг бөгөөд цаасан дээр бичдэггүй зөвхөн цээжиндээ буюу ой санамжиндаа хадгалдаг нууц тарни юм .
Энэ нууц тарнийг лун бан буюу эрхийг нь авсан хүн л уншдаг ба агь тарнийн нууцыг чанад сахихын тулд энгэрийн товчиндоо ч дуулдахгүйгээр унших ёстой байдаг . Үүний нэгэн адилаар сайн бөө болвоос агь тарнийн номонд нэвтэрсэн ламын нэгэн адилаар ертөнцийн нууцад өвөг дээдсээрээ дамжин нэвтэрдэг бөгөөд сайн бөө болохын тулд олон өдөр хэнгэрэг барин улаачын үүргээ гүйцэтгэх хэрэгтэй болдог . Үүнийг цаасан дээр бичин үлдээхэд ертөнцийн цаас хэтэрхий багадах учир үүнийг зөвхөн ой санамжиндаа л хадгалвал зохино . Олон сая дүнчүүр тарни уншиж байж олж авдаг агь тарнийн номыг бодвол бөөлж байж олж авах эрдэм ухаан нь цаг хугацаа хэдийгээр бага шаардагдах ч гэлээ хувь хүнээс хатуу чинад сахилга бат шаарддаг эд дээ .
Зах зухаас нь сонсож л бай яараад байх хэрэг юу байна . Нэн түрүүнд хувцасаа хийлгэ . Бөө удган хүний хувцас хэрэгсэл нь ихээхэн нарийн утга учирыг агуулж байдаг юм . Тэнгэр, Газар ,Тив дэлхийгээ шүтдэг болхоор бөө удган хүмүүсийн хувцсанд нэгээхэн бүч хүртэл нэгэн төрөл зүйлийн төлөөлөл болдог .Аль ч газрын бөөнүүд тэнгэрээ Эцэг газраа "ЭХ" гэж тооцдог. Эх биеийг нь төрүүлж, эцэг сүнсийг нь өгдөг хэмээдэг байна. Хүн нас барахад сүнс нь тэнгэрт явж, бие нь газарт үлддэг. Энэ утгаараа ч буган хөшөөнүүдэд дүрслэгдсэн буганууд хүний гарт баригдашгүй цойлсон шинжтэй байдаг ба сүнсийг нь тэнгэрт аваачин өгдөг гэсэн үг юм..... Тийм болхоор унаа хувцасаа бэлдэнээ хө .......




Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: