Урнаа нилээд ядарсан шинжтэй гэртээ ирэхэд нэг л их хоосон ханхайсан хүйтэн гэр угтав. Баясаа гэртээ байхгүй гэдгийг мэдэж байсан боловч басхүү байж магадгүй хэмээн горьдож байсан нь талаар өнгөрхөд сэтгэл дотор нь харанхуйлж нэг их чангаар бархираад уйлмаар санагдана. Хий дэмий л орондоо ороод хэвтэнгээ Зайрангын хэлж байсныг дахин дахин эргэцүүлэн бодож, тэгж бодох тусмаа нэг сайн их хүчтэй удган болоод их хүчийг эзэмшиж дургүй хүргэсэн хүнд хараал ч болтугай хийгээд өөрийнхөө санасанд хүрч баймаар санагдаад явчихлаа...
Тэгж бодох тусмаа яагаад ч юм тэрхүү уг гэдэг зүйлийг хурдан барьмаар . Хүн бүхэн өөртэй нь хүндэтгэлтэй басхүү өөрөөс нь айсан шинжтэй байгааг бүр нүдэндээ харагдтал төсөөлөхүйд нүүрэнд нь өөрийн эрхгүй инээмсэглэл тодорлоо.
Маргааш өглөө нь Урнаа яарангуй босоод нүүрээ ч будсангүй Зайрангийнхируу гүйхээрээ очход
Зайран галаа ухаад сууж байв
-Яасан эрт яваа юм хүүхээ
-Аан багшаа хурдхан надад угаа бариулаад өгөөч би хурдан бүгдийг нь сураад хүмүүс надаас айж ширэвдэг Удган болмоор байна гэхэд Зайран нэг том харсанаа
Хүнд битгий муу юм бодоорой чи хараал хийхгүй байлаа ч гэсэн чиний далд ахуй ухамсар чинь асар их хүчтэй болхоор цаад хүндээ шууд нөлөөлнө. Тэр хүн хэн нэгэн хүн очоод үзүүлхэд хараал хийсэн байна гэж бууна . Магадгүй тэр хүн чамруу тэр хараалыг хариулах аваас чамд ирэхдээ илүү хүчтэй болж ирнэ .
Чиний бодол санаа одоо хүнд нөлөөлж чадахуйц байгаа . Дээхэн үед манай нутагт хорхой нүдтэнгүүд гэж байдаг байсан юм . Тэднийг харж байхад хөөрүүлсэн сүү гашилж нэрж байсан архи сувс болдог хэмээн хүмүүс ихээхэн цэрвэнэ. Бас эрээн хэлтэнгүүд гэж байсан ба тэдэнтэй муудалцах аваас хэлсэнээр нь ажил үл бүтэж заримдаа амь насанд нь хал болдог байсан санагдана . Манай гараг чинь сайн ба муу энергийн нийлмэл бөөгнөрөл шүү дээ . Тийм болхоор эдгээр хүмүүст асар их инерги байна гэсэн үг харин тэрхүү их энергийг их хүч болгон гаргахад заримд нь амархан зөвхөн бодхын төдийд л биелдэг бол заримд нь хэцүү бараг мэдрэгдхээргүй байдаг .




Сэтгэгдэлүүд:
Amjilt husie
Сэтгэгдэл үлдээх: