Цагаан морьтын 13 дахь үеийн удган /Өгүүллэг-9/

Урнаа доошоо хараад нэг их тоомжиргүй шинжтэй сууж байгаа харагдахуйд Зайран эхлээд сайн л хэлж ярьж тайлбарлаж өгөхгүй бол энэ хүүхэд нэг л сайн ухахгүй байна даа хэмээн бодоод

-Урнаа удган болж байна , Онго бууж ирж байна гэдэг тэр чинь зөвхөн танай удмын л өвгөдийн сүнс чамд ирж байна гэсэн үг бөгөөд тэр нь зөвхөн өөрийн уг удмаа л хамгаалхын тулд ирж байна гэсэн үг шүү дээ. Гэтэл одоо бөө боллоо удган боллоо гээд хүн амьтаныг үзэж хараад мөнгө төгрөг аваад байдаг хүний сайн муу үйлыг чадах чадахгүй байж аргалаад байдаг. Гэтэл өөрт нь тэр хэмжээгээр хүний хир наалдаад үзүүлж байгаа хүндээ ч басхүү сайн болж чаддаггүй .

Учир нь гэвээс чиний онго тэнгэрт өөр гадны хүмүүсээс хамааралгүй болхоор  тэр шүү дээ. Урнаа гэдэг хүнийг хамгаалах тусалж дэмжих гэж ирсэн онгодоос өөр зүйлийг шаардаад байхаар харин ч дургүйцэх нь зүйн хэрэг шүү дээ .
Бидний нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа бүхэн нь байгал эхийн бүтээл боловч харагдахгүй
харин мэдрэгдэж , мэдрэгдэхгүй боловч биднийг амь амьдралыг ус агаар мэтээр тэжээж байдаг оюун ухаан нь далд ертөнцийн бүтээл юм . Далд ертөнцөөс хүмүүсийн оюун санаа  тодорхой даалгавартай ирдэг. Тухайн даалгавараа сайн биелүүлэх аваас эргэж хүн болон төрөхгүй оюун ухааны дараагын түвшинд хүрдэг. Тэндээ мөн үүргээ сайн гүйцэтгэх аваас мөнхөрч тэнгэр болох болно .
Биднийг мөнх хөх тэнгэрээс үүсэлтэй ард түмэн хэмээн нэрлээд байдаг нь тэнгэр дээрээс буугаад ирсэн хүмүүс гэж хэлж байгаа юм биш харин оюун санааны туйлд хүрсэн өвөгдийн удам хэмээн хэлж байгаа нь тэр хүн төрөлхтөн бумбын эринд шилжин орж байгаатай холбоотойгоор ирээдүйд бөө удган бүр их олноороо төрөх болно . Бөө удганд багш хичээлээр заах зан үйл бага, харин өөрийн оюун санаагаар
дээд тэнгэртэй холбогдож сурч авах зүйл их байдаг болхоор би чамд бараг сургуульд орж байгаа хүүхдэд үзэг барихыг зааж байгаагын чинээний л юм хэлж өгч чадна . Чи гучин таван эрдэм есөн ухаан найман оюун арван хоёр зөн билэг ерэн есөн тэнгэрийн мэдлэгийг эзэмшиж байж сая удган болно .
Бөө удган гэдэг нь гэгээрсэн тархитай хүн гэсэнтэй агуулга нэгэн үг бөгөөд ертөнцийн мэдлэгийн сантай холбогдож тэндээс ашиглаж чаддаг байх ёстой .
Бөө мөргөл чинь хүн үзлийг сургаж байдаг шинжлэх ухаан , харин будда бол гэгээрэх үзлийг сургаж байдаг . Гэтэл хүн өөрөөсөө хүн гэдэг мөн чанараа сайн таниж чадахгүй аваас гэгээрэлд хүрнэ гэдэг туйлын хэцүү тийм ч учраас буддын гүн ухаанд гэгээрээд гэгээрэлд хүрсэн хүмүүс ховорхон байдаг бол бөө мөргөлд бараг бөө удган болгон оюун санаагаараа гэгээрэлд хүрсэн байдаг гэж Гал зайран ярингаа
Урнаа хүүхээ удган болно гэдэг чинь угтаа зөв ашиглаж чадах аваас их зөв сайхан хувь зохиол шүү гэж хэлээд өмнөө байгаа аягатай цайг авч том томоор хэд хэд соронгоо өнөө үеийн хүмүүсийн сэтгэл хийгээд оюун санаа нь их хэмжээгээр бохирдож дээ . Энэ хоёрыг зэрэг арилгаж чадах цорын ганц зүйл чинь оюун ухааны задрал л байгаа юм даа. Чи их залхаж байгаа шинжтэй байна өнөөдөртөө ингээд яв даа хэмээлээ.

Сэтгэгдэлүүд:

1. shulgashaazgai11 | 2009-08-19 06:44:54
hehe 1t shuu
2. khaliunt (зочин) | 2009-08-19 07:16:32
amjilt
3. NIni (зочин) | 2009-08-19 07:20:07
Бөөндөж уншсан чин яасс сайхан юм. Амжилт Дудука
4. x-woman | 2009-08-25 07:28:39
uuriinhuu unshdag sudaldag zuilees huwaaltsaaj . Yamar nom eneter unshdag be minii yag sonirhdog zuil l garaad bh um heheh gogo bna aa
5. x-woman | 2009-08-25 07:29:47
yag ene 9-r uguullegees budda-n surgaali bas buu murguliin yah argagui unen zan uil mun muldashiwiin nomond gardag medeelliin san hurtel durdagdsan bna shuu heheh Unsdag nom eneteriinhee neriig bicherei
6. x-woman | 2009-10-11 16:36:49
seegiid hariu uguuchee
7. Монгол Зон | 2009-10-14 08:09:30
duduka? chi miniii buh setgegdeliig ustgaa yu?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.