Цагаан морьтын 13дахь үеийн удган /Өгүүллэг-8/

Аягатай шөлийг идэх гэсэн боловч яагаад ч хүсэл төрөхгүй байсан болхоор цааш нь түлхэж орхиод босох гэж оролдсон боловч болохгүй юм яасан сонин юм болж байна аа ...
Хүчлээд нэг хоёр гурав ... бас л болдоггүй ээ ... Босох гэж оролдох тоолонд толгой дүүрээд нэг л сонин .
-Ээж
-Ээжээ , хөөе
-Ээж эээ


-Яах гэж орилоод байгаа юм бэ ?
-Ээжээ би босож чадахгүй байна
-Яагаад байна
-Толгой дүүрээд энэ бүх бие надад ерөөсөө захирагдахгүй юм
-Алив ээж нь дэмнээд өгье. Нэг хоёр гурав гэхээр босоорой за
-За
Үгүй ээ болохгүй байна
Сонин юм шөнө чи зүгээр л ирсэн шүү дээ арай хүмүүст зодуулчихсан юм биш биз дээ .
-Үгүй зодуулаагүй гэж хэлэхэд өөрийн эрхгүй нүднээс нулимс асгараад ирлээ
Би чөтгөрийн хорлол болчихсон байна гэж бодогдоход аа муу чөтгөр гэж хорсох шиг дотор давчидана .
Ээжээ би өчигдөр чөтгөр харсан тэгээд ..............
Би чамайг явж хүнд үзүүлье гээд байхад даанч чи тэнээд алга болчихсон юм аа
Явж зайранг залж ирхээс гээд ээж гархад дотор харанхуйлна .
Үгэнд нь ордог л байж.

                                  -2-

Уул ус гэдэг чинь харж хандаж байдаг эзэнтэй зүйл ... Уулын эзэн гэдэг чинь тэр уулын онго сахиус бөгөөд уүл усаа харж хамгаалж байдаг болно . Гэтэл одоогын хүмүүс түүнийг уулын савдагтай андуурах болж  , Уулын савдаг гэдэг чинь тухайн уулын эзэн онго биш нэгэн төрлийн албин хүмүүст харагдахдаа заримдаа их сайхан заримдаа үзэшгүй муухай дүрээр үзэгдэж сайн ба муу үйлийг адил тэнцүү хэмжээтэйгээр хийж байдаг онго тэнгэрийн зарлага ч гэж хэлж болно . Эртнээс манайхан эмэгтэй хүн гарч болдоггүй тахилгатай уул хэмээн зарим нэгэн уул усыг тусгайлан онголсон байдаг бөгөөд түүний гол утга учир нь энэхүү онго буюу уулын эзэн албин буюу савдаг хоёроос ихээхэн хамааралтай байдаг .
Чи эмэгтэй хүн гархад цээртэй газар очиж уулын савдагтай таарсан байна харин чамд нэг их муу зүйл хийгээгүй бололтой гэсээр Гал зайран бөөлж дууссан бололтой хувцасаа тайлангаа чи ер уг удмаа барихгүй бол болохгүй юм байна даа гэхэд Урнаа чимээгүйхэн санаа алдаж маргааш очиж барьж болох уу ? гэхэд Гал зайран шоолонгуй жуумалзсанаа за хүрээд  ир ..........
Тийм амархан барьчихаж чадах л юм бол шахаж байгаад онгыг чинь оруулаад л өгье гэлээ.

                                 -3-

Бие нэг сулбагар байх боловч яахын аргагүй хүнд очно гээд хэлчихсэндээ Урнаа дуртай дургүй босож
Зайрангынд очхоор явлаа.
Зайран Урнаад цай аягалж өгөнгөө ирдэг чинь их сайн зүйл болж дээ .
Уг удмаа барихгүй бол угаас ажил төрөл чинь өөдлөхгүй бидний Монголчууд Далайн ван , Тэнгэрийн ван Аюур ,Асар, нар, cap, есєн том гаригын нєлєєн дор байдаг. Тэр дундаа бид тэнгэрийн ван гаригтай хамгийн их хамааралтай. Энэ гариг 800 жилд нэг удаа дэлхийг тойрох явцад дэлхий руу харсан 400 жилд нь монголчууд хvчирхэгжиж, нєгєє талд гарахад гаригын vйлчлэл, нєлєє буурдаг. Одоо vvний нєлєєгєєр ертєнцийн оюун ухааны идэвхжил болж, монголчуудын оюун ухааны сэргэн мандалт өсөн бууралтанд нөлөөлдөг. Ийм учраас идвэхжил өндөртэй жилүүдэд далд ертөнцөөс дээд оюун санаа ихээр бууж ирж бөө удганууд ихээр төрдөг .
Онго сахиус гэдэг нь бидний өмнө амьдарч байсан хүмүүсийн оюун санаа бөгөөд харин тэнгэр гэдэг нь
харьцангуй дээд түвшиний өндөр ухамсарын бөөгнөрөл болно .
Тэнгэр бөөлж байхад буух нь их цөөхөн , харин онго сахиус нь буухдаа түгээмэл байдаг . Онго нь дотроо харын ба цагааны гэж ангилагдах боловч өнөөгийн хүмүүст бууж орж байгаа онго нь харьцангуй доод түвшинийх байгаад байгаа юм даа хэмээн Гал зайран ярингаа Урнааг сонжингуй харлаа.

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. babail (зочин) | 2009-08-18 22:46:20
oo bayrlalaa, bicheed baigaarai...
2. shulgashaazgai11 | 2009-08-19 00:09:29
duduka ahaa bayarlalaa zunduu huleelee daraagiinh n hurdan tavihiig bodooroi
3. a_bagana | 2009-08-19 01:25:43
hurdan oruulaarai huleegeed bn shuu
4. x-woman | 2009-08-25 07:20:24
hey ingehed chinii ene bichij bgaa zuil chin mash ih unen tuhhtei duhuh um
Medeelel yaj olj awdag um be ?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.