Үхлийн дараахи амьдрал

Агаарын даралттай орчинд орох гэж байгаа тул суудлынхаа бүсийг бүсэлнэ үү! гэсэн үйлчлэгчийн дуунаар Ганзориг ухас хийн бүсээ бүсэллээ ....Солонгост 5 жил болоод эх орондоо буцаж ирж байгаа нь энэ билээ ....боломжын хэдэн төгрөг хураан хийе гэснээ хийсэн боловч тэр хэмжээгээр өөр байсан аз жаргал нандин сайхан бүхэн нь нисэн оджээ.Хураасан мөнгөө эхний 2 жил эхнэрлүүгээ явуулан байр авсан боловч цаадах нь өөр хүнтэй болон түүнийгээ даган хаашаа ч юм бэ явчихжээ.

Энхриймаа хэмээх тормогор алаг нүдтэй хүүхнийг сайхан амьдруулах гэж Солонгос орныг зорьсоныг тэр хүүхэн үл ухаарсанд гомдоллон нэг хэсэг архинд орон сүүлдээ найз нөхөд нь залхан бүгд нүүр буруулан зугтааж ажил төрөлгүй хэцүүдэх үед нь нэг солонгос өвгөн ажил олж өгсөн нь цогцос чандарлах ажил байлаа. Цалин гайгүй өгөх боловч нар салхи үзэхгүй сардаа л нэг гардаг учраас нүүр цонхийн цайж хүүхэд хараад цочин уйлах өөрийгөө хараад заримдаа энэ ариухан амьтан чухамдаа л амьд хүүр болчихсон надаас айж байна хэмээн өөртөө гутардаг байлаа. Гэхдээ авах ганц юм нь авгай хүүхэд найз нөхөд гэж байхгүй болхоор харин мөнгийг ч сайн хураажээ. Гэвч дандаа хүүрнүүд дунд 3-н жилийг үзсэн хүн юу нь сайн байхав дээ. Нүднийх нь гал бүдгэрч жожиг гаднаас нь харвал дүүнгэдүү юм шиг ганцаардмал хүн болон хувирсанаа өөрөө ч сайн мэддэг байлаа...Тэгээд ч үхлийн дараахь амьдрал гээчид итгэн амьрал бас нэг их сонин биш болсоны учир нь сүүлийн гурван жил тэнд ажиллахдаа нэгэн хүүхэнтэй, хүүхэн ч гэж авто-ийн ослоор нас барсан Ён-У хэмээх бүсгүйн сүнстэй нөгцжээ.Тэр уг нь сайхан бүсгүй мэт Ганзоригт санагдана. Хэл мэдэхгүй гэхийн зовлон байхгүй тул бодож байгаа үйлдэл тархинд нь уншигдана. Түүнтэй мөн адил Ганзоригийн бодол Ён-у д ч уншигддаг болхоор муу юм бодох юм бол гомдоллоод сүйд болно ... Ингээд амьд үхсэн хоёр хүн тэр хүүр шатаах газар хэдэн жилийн нүүрийг үзжээ. Сүүлдээ ч бүр дасаад ирхийн үед Ганзориг сэтгэл шуудран нутгийн зүг жолоо залах болоход Ён-У ч нэг их дургүйцсэнгүй зөвшөөрчээ .... Тэгээд нисэж яваа нь энэ ..... Чингис хаан нисэх онгоцны буудал хэмээн зарлахад за хаана буух юм бол оо Төв аймгийн нутагт шинэ онгоцны буудал барьчихсан юм болов уу гэж бодож амжаагүй байтал онгоц газардаж хүмүүс ч ирчихлээ хэмээн шуугилдаж эхлэхийг харвал нөгөө хуучин Буянт-Ухаа маань нэрээ өөрчилсөнийг эс тооцвол бараг л хэвэндээ угтлаа ....Ганзориг ч бичиг баримтаа шалгуулан муу ээж дээрээ очхоор яаран *Taxi* барин дэнжийн мянгаруу хурдаллаа... Эх ороны минь газар шороо ийм л сайхан хэмээн бодох зуураа бас нөгөө муу Ён-У минь ганцаараа хэмээх бодол орж ирэхүйд албаар өөр юм бодон өөрийгөө сатааруулж явтал машины урд Ён-У инээчихсэн зогсож байх нь харагдахуйд өөрийн эрхгүй нүдээ аньлаа ......Сэхээ ороод харвал эмнэлэгт байх юм бие нь орон дээр хажууд нь бөөн хүмүүс уйлаад муу ээж нь ээрч буураад нэмэр алга аа ......Хараад байж болохоос харин ярьж хэлж болохгүй байх юм . Би үхчихсэн юм болов уу? гэж Ганзориг бодлоо. Гэхдээ айгаад ч юм уу самгардаад ухаан балартаад байх хэрэг байсангүй. Тийм болхоор коридорт гаран хэсэг зогссоноо хажуу талын өрөөрүү шагайвал нөгөө тахi-ний жолооч нэг хүүхэн орж ирээд машин хөмөрчих шиг л болсон гээд цагдаа хувцастай хүн ярьж байх нь харагдлаа . Бүх юм ойлгомжтой болоод ирлээ .Нээрээ би үхчихсэн юм байна Ён-У намайг аваад явж байгаа юм байна гэж бодлоо ээждээ үнсүүлдэг байж энэ тэр гэж бодоод байх харамсал байсангүй яагаад ч юм нэг л тайван амгалан орчинд жингүүдээд л зовлонгоос салчихсан үхэх чинь ийм сайхан юм уу гэж бодож байна .... Нөгөө өрөөнд биен дээрээ орвол ээж нь уйлаал эгч нь харин Монголд Буян гээд компани байгуулагдсан цогцосыг нь шатаачихвал сүнс нь дээд төрөлд очдог гэсэн ядаж байгаль бохирдуулахгүй хэмээн ярьж байлаа ... орчлон гэж сонин юм даа юм даа үхэн хатан ажилаж ажилчихаад аваад үхчихэж болохгүй тэр мөнгөний төлөө муу ээжийгээ би амьдын зовлонд унагаж байж дээ.
Өөрөө хүүр шатааж олсон мөнгөөрөө өөрийнхөө хүүрийг шатаалгах гэж өгч байдаг хэмээн бодоод...... Ээждээ дөхөж очиж духан дээр нь үнсээд алгуурхан босоод үүд чиглэн сэтгэл шулуудан алхахад урд нь Ён-У инээмсэглэн зогсож байлаа. Нээрээ ч хүний тоо бөглөн амьд яваад яахав дээ Монголдоо ирж ясаа тавьлаа хэмээн бодоод урт хонгилийн үзүүрт нь хүрхээр Ён-У-тайгаа хөтлөлцөн сэтгэл шулуудан алхахдаа хүмүүс л айгаад байдаг болхоос үхэл чинь тийм ч аймаар биш л юм байна гэсэн бодол орж ирэхүйд Ён-У гийнхаа гараар бүр чанга атган амьдрах сайхан бол үхэх ч бас сайхан л юм байна ...................Би чамд хайртай гэж шивнэлээ.

Сэтгэгдэлүүд:

1. Влад Дракула | 2009-08-02 16:15:20
YAsan goy ym be...like the rock music
2. Hilde | 2009-08-02 16:20:56
таалагдлаа бас харамслаа ...
3. ss_gogo | 2009-08-03 00:06:18
эвгүй зохиол байна шүү
дараах амьдрал ямар байдаг бол асуухынсан тээ

сайн уу хө
4. amanjinka | 2009-08-03 20:44:31
ИЙИЙ...
5. ss_gogo | 2009-08-04 05:31:15
сайн уу хө
тарьмал хүмүүсийг хүлээгээд л байгаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.