2009-07-30 23:32:50
Марал мичид дэргэд минь буусан мэт үдшээр
Мартагдсан аялгуу хаа нэгтээгээс эгшиглэж
Салхины бийрээр чиний зургыг зурхад
Санааны үзүүрт дүр чинь тодрон үзэгдэнэ
Дэргэд минь үгүй ч сэтгэлд минь ойрхон
Тэвэрт минь алга ч зүрхэнээс уяатай чамайгаа
Тэргэл сарны гэрэлд нэрийг чинь шивнэн саналаа
Тэртээх өдрүүдийн дурсамж сөхөн үгүйллээ
Сар жилүүд өнгөрсөөр л өдөр хоногууд солигдсоор л
Сайхан чамтайгаа уулзах нэг л өдөр ирнэ итгэлээ
Гэгээн дүрийг чинь тольдон үсээр чинь наадах үдэш
Гэтэлсээр л зорьсоор л мөдхөн ирнэ хүлээлээ




Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: