Диваажин шиг амьдралын гэгээнтэн минь ээ чи дахин дурла
Давсгүй хоол , чихэргүй талх мэт амьдралдаан чи дурла
Өнгөндөөн үнэнч ч сэтгэлдээн хуурамч амрагтаан чи дурла
Үхэж ч болдоггүй сэхэж ч боддоггүй хувь заяаандаа чи дурла
Диваажин шиг амьдралын гэгээнтэн минь ээ чи дахин дурла
Эгэл жирийн энэ л амьдрал надад хэрэггүй
Эргэх дэлхийн жирийн иргэн байхыг би хүсэхгүй
Надад дотно ч бусдад аймшигт тэр л бодрол
Нарт хорвоогийн эгэл хүн байхыг би тэвчихгүй
Гашуун нулимс нүднээс асгаран газарт шингэнэ
Гал халуун дурлал магад дахиад эргэнэ
Цочроо гарсан ч эмэгтэй хүн гэдгээн би дахин мэдэрч
Цасан дунд цаасан малгай өмсөн чамтай алхана
Тэр үед яг энд чи ирж байсан
Тэр үед цас , мод хайр бүгд байсан
Гал халуун дурлал ч бас яг одоогийнх шиг байсан
Ганцхан чи хайртаа л сольжээ
Анхны хайр чинь мөн үү гэх шиг модод найгана
Амраг чинь одоо энэ үү гэх шиг салхи исгэрнэ
Ахиад өөр хүнтэй ирнээ гэж харин би сэтгэлдээн бодно
Тиймээ энэ бол хайр
Тэрнээс авах гэж өширхсөн тэнэглэл
Тэгэвч тэр бүгдийг сөрөх гээд
Тэнхээ алдарч хүн гэдгээ мэдсэн ухаарал
Диваажин шиг амьдралын гэгээнтэн минь ээ чи дахин дурла
Далай их хайрынхаа баланд мансууран жарга
Өргөн дэлхий үнэний хорвоод чи дахин дурла
Өнгө мөнгө үнэн бүхнийг умартан жарга ............
Г.Номин




Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: