Хар мөрний доод биеийн сав газарт, Агнуурын тэнгисийн эргийн дагуух уулархаг нутагт Хабаровскийн хязгаар оршино . Хязгаарын төв нь
Хабаровск хот. Нийт 788,600 км² нутаг дэвсгэртэй .
Хойд талаараа Магдан баруун талаараа Саха улс болон Амур муж урд талаараа
Еврейн автономит муж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Приморскийн хязгаартай хиллэдэг .
Хабаровскийн хязгаарын хойд тал нь
тайга болон
тундр , төв хэсэг нь намаг балчиг бүхий ой, өмнөд хэсгээр нь навчит ойн бүс залгадаг энэ газарт л жинхэнэ Орос эрчүүд Жинхэнэ Орос эмэгтэйчүүдийг харж тэнд л жинхэнэ утгаараа эвдэрээгүй Орос ёс заншил буцалж байдаг мэт санагдана. Яагаад би чухамхүү энэ газрын тухай бичиж байгаа юм бол хэмээн гайхаж байж магад тэгвэл энэ л хязгаар нутаг ,
энэ л алс дорнодын буйдхан хотод би төрсөн болхоор түүний тухай дурсахгүй байж үл чадна .
"Дурсахгүй байж үл болно ...." цааш унших »